ДУУССАН

Зэв клубын нэрэмжит тэмцээн

2026.06.29 – 2026.06.30 · Говьсүмбэр аймаг, Баянтал сумын Наадмын талбай

Хөтөлбөр

2026.06.29 13:00Сериал шот · Кабак
2026.06.30 11:00Бөмбөг намнаа · Масахи
Дүрэм, оноолтын журам

Давхиж явахдаа байнуудыг дарааллаар нь харвах ганцаарчилсан төрөл.

  • Зай: 90 метр.
  • Оролтын тоо: 4, оролт бүрт 3 бай.
  • Бай тус бүр: 0–5 оноо.
  • Дараалсан онолтын урамшуулал олгохгүй.
  • Үндсэн хугацаа: 12 секунд
  • Хугацааны хатуу хязгаар: 15 секунд

Хугацааны урамшуулал

Тухайн оролтын 1–2-р эсвэл 2–3-р байг хоёуланг нь оновол хугацааны урамшуулал үйлчилнэ. 1 ба 3-р байг онож, 2-р байг оноогүй бол урамшуулал олгохгүй.

  • 12 секундээс хэдэн секундээр хурдан давхиснаар нь тэр хэмжээгээр нэмэлт оноо авна. Жишээ нь, 10 секундэд давхивал +2 оноо.
  • 12–15 секунд зарцуулбал 12 секундээс илүү зарцуулсан хугацааны хэмжээгээр оноо хасна.
  • 15 секундээс хэтэрвэл хэдэн бай оносноос үл хамааран тухайн оролтын оноо 0 болно.

🎯 Бай тус бүрийн оноо · ⏱ Морины хурд (сек)