Сериал шот
Давхиж явахдаа байнуудыг дарааллаар нь харвах ганцаарчилсан төрөл.
- Зай: 99 метр.
- Оролтын тоо: 4, оролт бүрт 3 бай.
- Бай тус бүр 0–5 оноо.
- Дараалсан онолтын урамшуулал олгохгүй.
- Үндсэн хугацаа: 12 секунд
- Хугацааны хатуу хязгаар: 15 секунд
Хугацааны урамшуулал
Тухайн оролтын 1–2-р эсвэл 2–3-р байг хоёуланг нь оновол хугацааны урамшуулал үйлчилнэ. 1 ба 3-р байг онож, 2-р байг оноогүй бол хугацааны урамшуулал олгохгүй.
- 12 секундээс хэдэн секундээр хурдан давхиснаар нь тэр хэмжээгээр нэмэлт оноо авна. Жишээ нь, 10 секундэд давхивал +2 оноо.
- 12–15 секунд зарцуулбал 12 секундээс илүү зарцуулсан хугацааны хэмжээгээр оноо хасна. Жишээ нь, 14 секундэд давхивал −2 оноо.
- 15 секундээс хэтэрвэл хэдэн бай оносноос үл хамааран тухайн оролтын оноо 0 болно.