Заавар

Гишүүнээр бүртгүүлэх, өмнөх тэмцээний үр дүнгээ өөрийн хаягтай холбох, мөн удахгүй болох тэмцээнд бүртгүүлэх алхамчилсан заавар.

Удахгүй болох тэмцээнд бүртгүүлэх

Тэмцээнд онлайнаар бүртгүүлж, хураамжаа банкны шилжүүлгээр төлөх алхамчилсан заавар.

  1. 11-р алхам

    Хаанаас бүртгүүлэх вэ?

    Та нүүр хуудас, Тэмцээнүүд хуудас эсвэл өөрийн бүртгэлийн хуудас гэсэн гурван газраас бүртгүүлж болно. “Бүртгэл нээлттэй” тэмцээний “Бүртгүүлэх” товчийг дарна уу. Нүүр хуудсан дээр энэ товч “Энд бүртгүүлэх” гэж харагдана.

    1. 1.1

      Нүүр хуудас: онцлох тэмцээний доорх “Энд бүртгүүлэх” холбоосыг дарна.

      Нүүр хуудас: онцлох тэмцээний доорх “Энд бүртгүүлэх” холбоосыг дарна.
    2. 1.2

      Тэмцээнүүд хуудас: тэмцээний доорх “Бүртгүүлэх” товчийг дарна.

      Тэмцээнүүд хуудас: тэмцээний доорх “Бүртгүүлэх” товчийг дарна.
    3. 1.3

      Бүртгэлийн хуудас: “Бүртгэл нээлттэй тэмцээн” хэсгээс “Бүртгүүлэх” дарна.

      Бүртгэлийн хуудас: “Бүртгэл нээлттэй тэмцээн” хэсгээс “Бүртгүүлэх” дарна.
  2. 22-р алхам

    Шаардлагатай бол нэвтрэх

    Хэрэв та нэвтрээгүй бол эхлээд нэвтрэх хуудас гарч ирнэ. Бүртгэлдээ нэвтэрнэ үү. Бүртгэлгүй бол дээрх эхний зааврын дагуу гишүүнээр бүртгүүлээд буцаж ирнэ үү.

    Шаардлагатай бол нэвтрэх
  3. 33-р алхам

    Оролцох төрлүүдээ сонгох

    Оролцохыг хүссэн нэг эсвэл хэд хэдэн төрлөө сонгоно уу. Оролцооны хураамжийг нэг удаа төлөх бөгөөд таны сонгосон бүх төрөлд хамаарна. Багийн төрөл болох Масахид оролцох бол доорх нэмэлт сонголтыг тэмдэглэнэ үү. Багийн хураамжийг тэмцээний талбай дээр тусад нь төлнө. Дараа нь “Бүртгүүлэх” товчийг дарна уу.

    Оролцох төрлүүдээ сонгох
  4. 44-р алхам

    Хураамжаа шилжүүлэх

    Бүртгүүлсний дараа төлбөрийн заавар гарч ирнэ. Заасан дүнг харуулсан данс руу шилжүүлнэ үү. Гүйлгээний утгад өөрийн кодыг (жишээ нь XKC9877) заавал бичээрэй. Кодоо бичээгүй тохиолдолд таны төлбөрийг таньж, баталгаажуулах боломжгүй. Дансны дугаар болон кодыг “Хуулах” товчоор хуулж болно.

    Хураамжаа шилжүүлэх
  5. 55-р алхам

    Шилжүүлснээ мэдэгдэх

    Төлбөрөө шилжүүлсний дараа “Төлбөр шилжүүлсэн” товчийг дарна уу. Ингэснээр таны бүртгэл зохион байгуулагчийн баталгаажуулах жагсаалтад орно.

    Шилжүүлснээ мэдэгдэх
  6. 66-р алхам

    Баталгаажуулалт хүлээх

    Зохион байгуулагч банкны хуулгыг шалгаж, таны кодтой тулган бүртгэлийг баталгаажуулна. Баталгаажуулах хүртэл төлөв нь “Баталгаажуулалт хүлээгдэж байна” гэж харагдана.

    Баталгаажуулалт хүлээх
  7. 77-р алхам

    Бүртгэл баталгаажлаа

    Баталгаажуулсны дараа төлөв “Баталгаажсан” болж өөрчлөгдөх бөгөөд та тэмцээнд албан ёсоор бүртгэгдэнэ. Амжилт хүсье!

    Бүртгэл баталгаажлаа